Хөрш орнууд байгаль орчны хөгжилд хамтрах хэрэгтэй гэв
Тогтвортой хөгжил гэдэг нь бид одоо амьдарч байгаа байгаль орчноо хайрлан хамгаалж, нөөцийг нь зүй зохистойгоор ашиглан, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм.
Мэдээллийн алба

Тогтвортой хөгжил гэдэг нь бид одоо амьдарч байгаа байгаль орчноо хайрлан хамгаалж, нөөцийг нь зүй зохистойгоор ашиглан, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. Тэгвэл энэ талаарх ойлголтыг нийгэмд түгээж, дэлгэрүүлэхэд улс хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тэр дундаа нэг бүс нутагт оршдог Орос, Монгол, Хятад гурван улс хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Учир нь эдийн засагтаа голлон анхаарах бус экологийн талаас нь тогтвортой хөгжлийг төлөвшүүлэхэд аль ч улс уламжлалт арга ухаанаас суралцаж, хойч ирээдүйгээ сургахад анхаарах хэрэгтэйг ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулийн захирал Актамов хэллээ.


















