Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөршийн хяналт" хөтөлбөр хэрэгжиж байна

Ахуйн хүрээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, сайн хөршийн холбоог бий болгох зорилгоор Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 57 дугаар тогтоолоор “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийг батлуулан хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөршийн хяналт" хөтөлбөр хэрэгжиж байна
"Хөршийн хяналт" хөтөлбөр хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Ахуйн хүрээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, сайн хөршийн холбоог бий болгох зорилгоор Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 57 дугаар тогтоолоор “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийг батлуулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2017 онд Сайншанд сумын хоёрдугаар баг болон гуравдугаар багт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд багуудад хөтөлбөрийн ач холбогдлыг таниулах өртөөчилсөн сургалт зохион байгуулж, гарын авлага, холбогдох материал тараах, телевизийн нэвтрүүлэг хийх сурталчилгаа, нөлөөллийн ажлууд хийгдээд байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд иргэд, оршин суугчид "Хөршийн хяналтын бүлэг" үүсгэн сайн дураараа бүлгийн зохион байгуулалтад орж оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ аюулгүй, тав тухтай байдлыг хангахад өөрсдийн хэмжээнд оролцоно. Улмаар илэрч буй зөрчил, гэмт хэргийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

"Хөршийн хяналт"-ын бүлгийн ахлагч, цагдаагийн хэсгийн байцаагч, багийн Засаг дарга, СӨХ-ийн гүйцэтгэх захирал нарын эрх үүргийг тодорхойлсон итгэлцлийн гэрээний дагуу хууль сахиулах байгууллагад иргэд, оршин суугчдын ирүүлсэн мэдээллийг чандлан хадгална, шаардлагатай тохиолдолд тухайн иргэний аюулгүй байдлыг ханган ажиллах аж.

Нийт бүлгүүдийг хөтөлбөрт тусгагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, хамгийн өндөр оноо авсан хоёр бүлгийг мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Хуваалцах