Хөрсний өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд арга хэмжээ тооцно
Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гариу гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хог, хогийн суваг, шар өвсний дуудлага 50 орчим хувийг эзэлж байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гариу гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хог, хогийн суваг, шар өвсний дуудлага 50 орчим хувийг эзэлж байна.

Энэ онд хуурайшилтийн түвшин өндөр, цаашлаад ногоон бүсэд гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байгаа учир зуслангийн чиглэлд оршин сууж байгаа айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирол нөхөн төлбөрийг барагдуулж, хариуцлага хүлээлгэнэ гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.



















