Хөрсний үржил шимийг хамгаалах ажлыг зохион байгуулна
"Атрын III аян"-ыг үргэжлүүлэх зорилтын хүрээнд шинээр батлагдсан “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана. Мөн газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоож,
Мэдээллийн алба

"Атрын III аян"-ыг үргэжлүүлэх зорилтын хүрээнд шинээр батлагдсан “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана. Мөн газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоож, улмаар таримлын зохистой сэлгээ нэвтрүүлэн, тариалангийн талбайн эзэмшил, ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистой хослон эрхлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үр үржүүлэг, сортыг шинэчлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, таримал ургамлын үрийн чанар, хангамжийг сайжруулахыг салбар яам зорьж байгаа юм.
Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Тэг болон цомхотгосон эрдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлж, тариалангийн талбайг хашаажуулан, торон хашааны стандартыг батлуулан дагаж мөрдөх, улмаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлнэ. Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж, ашиглалтыг сайжруулах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулахад гол анхаарлаа хандуулна.
Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.
Түүнчлэн 2017 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд нийт 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосны зэрэгцээ 2018 оны тариалалтад зориулан ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаас мөнгөн бус дэмжлэг үзүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байна.


















