Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөрсөө хамгаалъя" нээлттэй өдөрлөг болно

Нийслэлийн хөрсний 88 хувь нянгийн бохирдолтой, томоохон үйлдвэр, авто засварын үйлчилгээ, техникийн зах орчимд хар тугалга, металын бохирдолтой байгаа нь судалгаагаар илэрсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөрсөө хамгаалъя" нээлттэй өдөрлөг болно
"Хөрсөө хамгаалъя" нээлттэй өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хөрсний 88 хувь нянгийн бохирдолтой, томоохон үйлдвэр, авто засварын үйлчилгээ, техникийн зах орчимд хар тугалга, металын бохирдолтой байгаа нь судалгаагаар илэрсэн.

Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд хөрсний бохирдлын асуудал ихээр хөндөх болсон. Өнгөрсөн оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг "Нийслэлийн хөрс хамгаалах" өдөр болгосноор төрийн, хувийн хэвшлийн байгууллага, эрдэмтэн судлаачид энэхүү асуудалд анхааран ажиллах болсон.

Тэгвэл энэ жилийн Нийслэлийн хөрс хамгаалах өдрийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдэж “Хөрсөө хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг "Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая" уриан дор энэ сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.



Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төрийн байгууллага, Төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн судлаачид” гэсэн 3 талын оролцоог хангаж буйгаараа онцлог юм байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх бол хувийн хэвшил ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн инновацийн шийдэл бүхий бүтээгдэхүүний танилцуулах юм байна.

Хуваалцах