Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж байна
Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх олон улсын төслийн хоёр дахь удаагийн “Үндэсний семинар” энэ сарын 17-ны өдөр Колорадо бизнес төвд эхэллээ. Энэхүү семинарт Монгол Улсын Үндэсний багийн гишүүдэд
Мэдээллийн алба

Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх олон улсын төслийн хоёр дахь удаагийн “Үндэсний семинар” энэ сарын 17-ны өдөр Колорадо бизнес төвд эхэллээ. Энэхүү семинарт Монгол Улсын Үндэсний багийн гишүүдэд дэмжлэг үзүүлж ажиллахаар Олон Улсын зөвлөх Яннис Крисостомидис болон Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч Олон Улсын байгууллагын зөвлөх Оскар Верлиндэн /OSCAR VERLINDEN/ нар Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна.Үндэсний багийн гишүүд энэхүү семинараар Монгол Улсад даатгалыг иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүргэх зураглал /roadmap/ төлөвлөгөөний эхний хувилбарыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд семинар гурван өдөр үргэлжилнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















