Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрөнгөөр баталгаажсан 17 дахь үнэт цаасыг бүртгэлээ

Хорооны өнөөдрийн хуралдаанаар, “МИК актив арван долоо” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрөнгөөр баталгаажсан 17 дахь үнэт цаасыг бүртгэлээ
Хөрөнгөөр баталгаажсан 17 дахь үнэт цаасыг бүртгэлээ. Зураг: МҮОНРТ

Хорооны өнөөдрийн хуралдаанаар, “МИК актив арван долоо” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ.

Мөн, “Апекс капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны зах зээлд андеррайтерийн, “Түвшин оргил” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Гүмүда финанс ББСБ”, “Шүрэнкапитал ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн, итгэлцлийн үйлчилгээний, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож “Өмгөөллийн авинекс партнерс” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Хуваалцах