Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуш модны самар түүх хугацаа болоогүй

Өвөрхангай аймгийн ойн сан бүхий Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумдын газар нутгаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуш модны самар түүх хугацаа болоогүй
Хуш модны самар түүх хугацаа болоогүй. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн ойн сан бүхий Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумдын газар нутгаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль хамгаалагч нартай хамтарсан хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй самар түүхээр ирсэн 75 тээврийн хэрэгсэл 400 орчим иргэнийг уулнаас буулгаад байна.Мөн Ойн тухай хууль зөрчиж ойн дагалт баялаг, хуш модны самар түүж бэлтгэсэн зарим иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн самар түүж байгаа иргэд ойд хог хаягдлаа орхин ойг бохирдуулан, ан амьтныг үргээж, түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд самар түүх хорио тавигдсан мэтээр хүмүүсийн дунд худал цуурхал дэгдээж иргэдийг хууль бус үйл ажиллагаанд автахгүй байхыг уриалж байна.

Цаашид сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, цаг үеийн шинж чанартай хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах чиглэлийг ой бүхий сумдын Засаг дарга нарт өглөө.

Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хуваалцах