Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хөшөөтийн нүүрсийг Хятад руу экспортлоно

Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордыг 141 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогоод байгаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөшөөтийн нүүрсийг Хятад руу экспортлоно
Хөшөөтийн нүүрсийг Хятад руу экспортлоно. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордыг 141 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогоод байгаа. Энэхүү ордын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани эзэмшдэг юм байна.

Тус компани гурван жилийн хугацаатайгаар Хөшөөтөөс нүүрс олборлох, ачих, тээвэрлэх үйлчилгээг хариуцах аж. Тэд энэ оны дөрөв дүгээр улирлаас экспортын нүүрсний олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн “Мо Эн Ко” жилд хоёр сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг Дарви суманд, нүүрс угаах үйлдвэрийг Шинжаанд бариулжээ.

Хуваалцах