Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хөшөөтөөс нүүрс олборлоно

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” ирэх улирлаас Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн ордод олборлолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөшөөтөөс нүүрс олборлоно
Хөшөөтөөс нүүрс олборлоно. Зураг: МҮОНРТ

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” ирэх улирлаас Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн ордод олборлолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.

Тус компани 2014 оны санхүүгийн жилд 15.3 мянган тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин буурсан дүн юм.

Мөн татвараас өмнөх алдагдал нь буурч, нэг тэрбум хонгконг доллар болжээ. Гэхдээ зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал, 141.5 сая тонн нүүрсний нөөцтэй Хөшөөт ордын цаашдын төлөв зэргээс хамаарч үнээ 253.4 сая хонконг доллараар бууруулжээ.

Хуваалцах