Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болжээ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар, сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болжээ
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар, сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 өвчтөнөөс хоёр нь эмнэлгээс гарахад бэлэн болжээ.
-Уг хоёр өвчтөнөөс сүүлийн гурав хоногт нийт таван зүйл сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй, эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилж, эмчилгээ үр дүнтэй болсон нь батлагдсан байна.
-Эмнэлгээс гарсан иргэд үргэлжлүүлэн гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглалт, тандалт хийх журмыг бүрэн хэрэгжүүлнэ.
-ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн нийт 220 хүн тусгаарлагдаж ажиглалт, тандалт, хяналтанд байна
-2020.03.29-нд анхны батлагдсан тохиолдын хавьтал болсон 59 хүнд гурван удаагийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 10 хүнд коронавирусын давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Хуваалцах