Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны үзлэгийн өрөөнүүдийг засаж, тохижуулжээ

Канад улсын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба нь үзлэгийн болон зөвлөгөө өгөх өрөөнүүдийн засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны үзлэгийн өрөөнүүдийг засаж, тохижуулжээ
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны үзлэгийн өрөөнүүдийг засаж, тохижуулжээ. Зураг: МҮОНРТ

Канад улсын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба нь үзлэгийн болон зөвлөгөө өгөх өрөөнүүдийн засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тус төслийн үр дүнд иргэдэд ээлтэй, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдээд байгаа юм.

Төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн үзлэгийн кабинет, бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн кабинет, ХДХВ, ДОХ-той үйлчүүлэгчдэд үйлчилдэг нийт 6 өрөө, 2 ариун цэврийн өрөөнд иж бүрэн дотоод засал хийгдэн, шаардлагатай боловч дутагдалтай байсан тоног төхөөрөмж болон тавилганы ханган нийлүүлэлт хийгдсэний үр дүнд дээрх өрөөнүүдээр үйлчлүүлэхэд цэвэрхэн, ая тухтай, тохитой орчин бүрдэж, энэ нь “Улаан тууз” эмнэлгийн үйлчилгээний чанарт эерэг үр нөлөөтэй ажил болжээ. Засвар, тохижилтын ажлын үр дүнд “Улаан тууз” эмнэлгийн үйлчлүүлэгчид БЗДХ-ын тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын бус цагаар авах боломж нээгдэх юм байна.

Хуваалцах