ХӨСҮТ: Нүүрс тээврийн жолооч нарын ковидын шинжилгээний хариуг буруу гаргах ямар ч үндэслэл байхгүй
Нүүрс тээврийн жолооч нарын ковидын шинжилгээний хариуг буруу гаргах ямар ч үндэслэл байхгүй гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Нүүрс тээврийн жолооч нарын ковидын шинжилгээний хариуг буруу гаргах ямар ч үндэслэл байхгүй гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдлээ.
Тус төвийн 28 шинжилгээний баг 14 хоногоор ээлжлэн суурьшлын бүсэд ковидын шинжилгээ хийдэг. Тухайн бүсэд нүүрс тээвэрлэдэг жолооч нар шинжилгээний хариу буруу гаргадаг гэх гомдлыг гаргаж хэвлэлийн хурал өмнө нь хийж байсан.
Үүнд Халдварт өвчин судлалын төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, тус төвийн Нэгдсэн лабораторийн албаны дарга н.Бумдэлгэр нар дараах тайлбарыг хийлээ.
Mongolian National Radio · ХӨСҮТ: Нүүрс тээврийн жолооч нарын ковидын шинжилгээний хариуг буруу гаргах ямар ч үндэслэл байхгүй
Өнгөрсөн хугацаанд Цагаан хад суурьшлын бүс дэх жолооч нараас нийт 224 мянган удаа ковидын шинжилгээ авсан. Үүний 97.5 хувь нь сөрөг, үлдсэн 2.5 хувь буюу таван мянган жолоочийн хариу эерэг гарч байжээ.


















