Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хүү багатай “Жижиг, дунд бизнесийн зээл” рүү хошуурах болжээ

Урин дулаан цаг хаяанд ирж, нийслэл хотод хаа сайгүй бүтээн босголтын ажлууд хийгдэж эхэллээ. Хаврын улирал барилгын салбарын хувьд жинхэнэ их ажлын гараагаа эхэлдэг цаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүү багатай “Жижиг, дунд бизнесийн зээл” рүү хошуурах болжээ
Хүү багатай “Жижиг, дунд бизнесийн зээл” рүү хошуурах болжээ. Зураг: МҮОНРТ

Урин дулаан цаг хаяанд ирж, нийслэл хотод хаа сайгүй бүтээн босголтын ажлууд хийгдэж эхэллээ. Хаврын улирал барилгын салбарын хувьд жинхэнэ их ажлын гараагаа эхэлдэг цаг. Ихээхэн хөрөнгө, хүч шаардсан тус салбарын хувьд санхүүгийн асуудлаа урьдчилан тооцож гэмээнэ цаг алдалгүй эхэлсэн ажлаа дуусгах боломжтой байдаг нь бас л нэг онцлог гэлтэй.

Тэгвэл “ХасБанк”-ны зүгээс байгаль экологид хор хөнөөл багатай үйл ажиллагаа эрхэлж буй хэн бүхнийг дэмжин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор барилгын төрөл бүрийн дулаалгын материал, халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж, нар салхи, усны эрчим хүч болон газрын гүний дулаан ашигласан тоног төхөөрөмж авах шаардлагатай хувь хүн, компаниудад зориулж хүү багатай “Хүлэмжийн хийг бууруулах” зорилготой жижиг дунд бизнесийн зээл олгож эхэлсэн нь нүдээ олсон ажил болж байна.

“ХасБанк”-ны хувьд нийслэл хотынхоо цэвэр агаар, эрүүл саруул байгаль орчныг хамгаалахын төлөө чамгүй олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буйн дотор хийн болон шахмал түлшний үйлдвэрлэл, хүлэмжийн хийг дор хаяж 20 хувиар бууруулах бизнес төсөл, эрчим хүчний хэмнэлттэй зуух гэх мэт олон төрлийн төслийг “Хүлэмжийн хийг бууруулах” жижиг дунд бизнесийн зээлээрээ дамжуулан дэмжсээр иржээ.

Р.Оюунаа

Хуваалцах