Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуучин барилгуудыг сэргээн засварлаж, СӨХ байгуулах ажлыг эхлүүллээ

Баянхонгор хотын хуучны нийтийн 10 орон сууцны дээвэр, дотор, гадна пасад, дулаалга, орцыг иж бүрэн засварласнаар 150 айлын амьдрах нөхцөлийг сайжруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучин барилгуудыг сэргээн засварлаж, СӨХ байгуулах ажлыг эхлүүллээ
Хуучин барилгуудыг сэргээн засварлаж, СӨХ байгуулах ажлыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор хотын хуучны нийтийн 10 орон сууцны дээвэр, дотор, гадна пасад, дулаалга, орцыг иж бүрэн засварласнаар 150 айлын амьдрах нөхцөлийг сайжруулсан байна.

Мөн эмнэлэг, цэцэрлэг, музей зэрэг төрийн байгууллагуудад хоёр тэрбум 768 сая төгрөгийн их засвар хийлээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын албан хаагчид нэгдэн сайн үйлсийн аяныг өрнүүлж, 2017 онд орон гэргүй 62 айлыг өөрсдийн хандиваар гэртэй болгожээ.

Хуваалцах