Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуучны нийтийн орон сууцны цонх, хаалгыг шинэчилж байна

Цаашид зарим сумын хуучин засвар шинэчлэлт хийх шаардлагатай нийтийн орон сууцны дээвэр, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, дулааны алдагдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хийх аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучны нийтийн орон сууцны цонх, хаалгыг шинэчилж байна
Хуучны нийтийн орон сууцны цонх, хаалгыг шинэчилж байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэд, оршин суугчдын хүсэлтээр нийтийн орон сууцны дулааны алдагдлыг багасгах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хотын төвийн орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд Сайншанд сумын хуучны зарим нийтийн орон сууцны орцны хаалга, цонхыг шинэчилж байгаа аж.

Энэ ажлын гүйцэтгэгчээр “Глобал Гейтвей” ХХК шалгарч, нийт 24 орон сууцны 44 хаалга, 149 цонхыг шинэчлэх бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байгаа юм байна.

Цаашид зарим сумын хуучин засвар шинэчлэлт хийх шаардлагатай нийтийн орон сууцны дээвэр, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, дулааны алдагдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хийх аж.

Хуваалцах