Хүүхдэд хөрөнгө оруулалт болдог мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгохыг ээжүүд шаардлаа
Хүүхдэд хөрөнгө оруулалт болдог мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгохыг ээжүүд шаардаж, гарын үсэг цуглуулж байна.
Мэдээллийн алба

Хүүхдэд хөрөнгө оруулалт болдог мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгохыг ээжүүд шаардаж, гарын үсэг цуглуулж байна.
Тэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Мөн олон нийтийн сүлжээнд ээжүүдийн төлөөлөл болон хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэдийн нэгдэх бүлэг үүсгэн санал гомдлоо нэгтгэж, гарын үсэг цуглуулж байна. Хүсэлтээ УИХ-ын эмэгтэй гишүүдээр дамжуулан төр засагт хүргэхээр зорьж байгаа юм.
Mongolian National Radio · Хүүхдэд хөрөнгө оруулалт болдог мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгохыг ээжүүд шаардлаа
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход тооцох аргачлалаа шинэчлэх, улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг эцэг, эхийнх нь хөрөнгө чинээ, орлогоор нь ялгаварлахгүй байх, УИХ гаргасан шийдвэрээ эргэж харахыг ээжүүд хүсч байна.


















