Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна

Энэ сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Су Нюунт -У нар оролцож үг хэлэн, сургалтад хамрагдаж буй эмч нарыг сургалтандаа идвэхитэй оролцож, байгууллагууд дээр сурсан зүйлээ ажил хэрэг болгохыг хүслээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Хүүхдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын баталсан “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн орны зохицуулалт хийх, бэлэн байдлыг хангах” тушаалын хэрэгжилтийн дагуу ЭХЭМҮТ-өөс Томуу,томуу төст өвчин, түүний хүндрэлийн оношилгоо, эмчилгээ, хүүхдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх чиглэлээр лавлага төв болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт сургалт зохион байгуулж байна.

Хуваалцах