Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай

Мөн баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал гардаг.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай
Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай. Зураг: МҮОНРТ

Хүйтний улиралд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл нэмэгддэг.

Ялангуяа сүүлийн үед халтиргаа гулгааны улмаас гэмтэж бэртсэн бага насны хүүхэд, ахмад настнууд эмнэлэгт хандах нь их байгаа тул албан байгууллагууд ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэж иргэдийг аюулгүй зорчиход туслахыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах эмч зөвлөж байна.

Мөн баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал гардаг.

Баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хөдөө орон нутаг руу зорчих иргэд автомашиныхаа бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслахад анхаарах хэрэгтэй.

Сургууль, цэцэрлэг амарч байгаа үед түлэгдэх, унаж гэмтэх, хөлдөх, осгох эрсдэл нэмэгддэг тул хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд уриаллаа.

Хуваалцах