Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй

Сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нуруу хазайлт, нуруу нугаламын өвчлөлийг үүсгэдэг.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй
Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй. Зураг: МҮОНРТ

Сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нуруу хазайлт, нуруу нугаламын өвчлөлийг үүсгэдэг. Цүнхний нийт жин таны хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаараарай.

Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй.

-Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх

-Хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах

-Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн нурууны хэмжээнд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах

-Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг

-Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийгээрэй.

Хуваалцах