Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж байна

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж байна
Хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ 3 нас хүртэл нь асрах хугацаанд шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад эхийн шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлж байна.

Хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж, 2021 оны байдлаар 25.4 мянган даатгуулагч эхийн шимтгэлд 5.5 тэрбум төгрөгийг тэтгэмжийн даатгалын сан, төрөөс хариуцан төлөв.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Хуваалцах