Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээ зохион байгуулав

Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хүүхэд багачуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гол зорилго нь оршдог.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээ зохион байгуулав
"Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээ зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ес дэх удаагийн “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хүүхэд багачуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гол зорилго нь оршдог байна.

Энэ удаагийн “Хүүхдээ сонсох өдөр”-ийн арга хэмжээнд Эрдэнэбулган сумын ЕБС-ийн урлагийн авьяастай 30 хүүхэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ч.Мөнхбат, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Уранцэцэг, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Түүнчлэн уулзалтын үеэр урлагийн авьяастай хүүхдүүдэд байнга тулгамдаж байдаг асуудлуудыг хөндөн ярилцаж, санаа бодлоо хуваалцан, хүүхдүүдийн сонирхсон асуултад холбогдох албан тушаалтнууд шууд хариулт өгч байлаа. Мөн уулзалтад оролцсон хүүхдүүдээс бичгээр санал авч, гарсан санал санаачилгыг нэгтгэн, шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, журам боловсруулж эргэж мэдээллэх хариу арга хэмжээ авч ажиллахаа дарга, албан тушаалтнууд хүүхдүүдэд амлалаа.

Хуваалцах