Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдээ тогтмол цагт унтуулж сурга...

Энэ хичээлийн жилийн сурагчдын амралт 2023 оны арваннэгдүгээр сарын 06-наас эхлэнэ. Үүнтэй холбогдуулан дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээ тогтмол цагт унтуулж сурга...
Хүүхдээ тогтмол цагт унтуулж сурга.... Зураг: МҮОНРТ

Энэ хичээлийн жилийн сурагчдын амралт 2023 оны арваннэгдүгээр сарын 06-наас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.

- Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах,

- Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлах,

- Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх,

- Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх,

- Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх,

- Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй),

- Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх,

- Тогтмол цагт унтуулж сургах (22.00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)

Хуваалцах