Хүүхдийг тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгаж хэвшээрэй
Хүүхдүүдийн нас, өндөрт тохирсон зориулалтын суудал, суудлын даруулгыг хэрэглэх нь зам тээврийн ослоор нас барах, хүнд гэмтэх эрсдэлийг бууруулдаг.
Мэдээллийн алба

- Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгаж хэвшээрэй -
Хүүхдүүдийн нас, өндөрт тохирсон зориулалтын суудал, суудлын даруулгыг хэрэглэх нь зам тээврийн ослоор нас барах, хүнд гэмтэх эрсдэлийг бууруулдаг.
Зориулалтын суудал, суудлын даруулга хэрэглэснээр зам тээврийн ослоор нас барах, хүнд гэмтэх эрсдэлийг 0-1 насны хүүхдийн 71 хувь, 1-4 насны хүүхдийн 54 хувь, 4-8 насны хүүхдийн 45 хувь, 8-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдийн 50 хувь хамгаалдаг гэж судлаачид үзжээ.
2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 281 гарсаны, нийт 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
Үүнээс нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан байна.
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2013 онд 37 хүүхэд нас барж байсан бол 2014 онд 48 болж 11-ээр буюу 29.7 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 2013 онд 197 байсан бол 233 болж 36-гаар буюу 18.3 хувиар өссөн байна.
Нийслэлд хүүхдийн нас баралт 7 байсан бол 10 болж, 42.8 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 116 байсан бол 138 болж, 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан байна.
Тэдгээрийг насны байдлаар нь ангилан үзвэл: 0-7 хүртэлх насны хүүхэд 421 буюу 39 хувийг, 8-14 насны хүүхэд 523 буюу 48,5 хувийг, 15-17 насны хүүхэд 135 буюу 12,5 хувийг эзэлж байна.
2015 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
Хүүхдийн суудлыг хэрэглэх үе дарааллыг мэддэг байх шаардлагатай. Хүүхдийн суудлыг нас болон биеийн өндөр, жинд нь тохируулан зөв сонгон хэрэглэх хэрэгтэй байдаг.
2 нас хүртэл: Хүүхдийн суудлыг хойш харуулан байрлуулна
Хүүхэд суудлынхаа жин болон өндрийн хязгаарт хүрэх үе эсвэл 2 хүртэлх насны хүүхэд болон нярайг хамгийн тохиромжтой үндсэн байрлал нь хүүхдийн суудлыг буруу харуулан бэхэлж тогтоох юм. Жин болон өндрийн хязгаарыг суудал үйлдвэрлэгчийн гарын авлага болон шошгон дээрээс харах хэрэгтэй.
2–оос 5 нас хүртэл: Хүүхдийн суудлыг урагш харуулан байрлуулна
2-с дээш насны болон хүүхдийн суудлыг хойш нь харуулан байрлуулахад тухайн хүүхдийн өндөр суудлаас илүү гарсан буюу тухайн үйлдвэрлэгчийн заасан жин, өндрийн хязгаарт хүртэл буюу ойролцоогоор 5 нас хүүхдийн суудлыг урагш харуулан байрлуулна
5 наснаас дээш суудлын бүс зүүж чадах хүртэл: Өндөрлөгөөтэй суудал хэрэглэнэ.
Хүүхэд суудлын хэмжээнээс томорсон тохиолдолд суудлын даруулгыг зүүж чадах хүртэл нь өднөрлөгөөтэй суудлыг ашиглах шаардлагатай. Бүсний доод хэсэг нь гуяны дээгүүр (Гэдсэн дээгүүр биш) ба босоо бүс нь цээжин дээгүүр (Мөрөн дээгүүр биш) таардаг болсон үед энгийн суудлын бүсийг ашиглаж болно. Суудлын бүс хэрэглэх нь хүүхдийг хамгаалах хамгийн шилдэг арга юм.
Суудлын бүс
Бүсний доод хэсэг нь гуяны дээгүүр (Гэдсэн дээгүүр биш) ба босоо бүс нь цээжин дээгүүр (Мөрөн дээгүүр биш) таардаг болсон үед энгийн суудлын бүсийг ашиглаж болно. Суудлын бүсийг хэрэглэж эхлэхэд хүүхэд 145 см болон түүнээс дээш өндөртэй байх хэрэгтэй.

Ослын дэр байрлаж байгаа хэсэгт хүүхдээ битгий суулгаарай
12 хүртэлх насны хүүхдийг арын суудалд тээвэрлэх хэрэгтэй. Ослын дэр ажиллах боломжтой үед ямар ч тохиолдолд хүүхдийн суудлыг урд суудал дээр хойш харуулан байрлуулж болохгүй.
Хүүхдийг арын суудлын голд суулгах
Боломжтой бол хүүхдээ арын суудлын голд нь суулгах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь тээврийн хэрэгслийн хамгийн аюулгүй цэг юм.
Суудлын бүсээ үргэлж зүүж хэвших
Үргэлж суудлын бүсээ зүүснээр өөрсдийгөө хамгаалж чадна.


















