Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийг цэцэрлэгт оруулахдаа сугалаа зохион байгуулахгүй болно

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 77.6 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийг цэцэрлэгт оруулахдаа сугалаа зохион байгуулахгүй болно
Хүүхдийг цэцэрлэгт оруулахдаа сугалаа зохион байгуулахгүй болно. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 77.6 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Тэгвэл ирэх оны төсөвт огт цэцэрлэггүй нийслэлийн 25 хороог цэцэрлэгтэй болгох хөрөнгийг суулгаж өгсөн. Тиймээс ирэх жилээс эхлэн ээж, аавууд хүүхдээ сугалаа сугалж цэцэрлэгт оруулахаа болино гэж Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэллээ.

Түүнчлэн ирэх онд улсын төсөв, гадны төсөл хөтөлбөрүүдийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 46700 гаруй хүүхдийн хүчин чадал бүхий 134 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж, 2019 оноос үйл ажиллагаа нь эхэлнэ гэж тэрбээр онцоллоо. Дэлгэрэнгүйг сонсоно уу.

Хуваалцах