Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр” тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30 бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр".

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр” тохиож байна
“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр” тохиож байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30 бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр".

Монгол Улсын хувьд 2006 оноос энэ өдрийг тэмдэглэж, жил бүр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг, хүчирхийллийн хор уршгийг олон нийтэд ухуулан сануулж, хүүхдийн нас, сэтгэц, хөгжлийн онцлогийг харгалзан, эцэг эхчүүдэд хүмүүжлийн эерэг аргыг өдөр тутамд хэрэглэж байхыг сурталчилдаг.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг шийтгэлийг таслан зогсоох Хүүхдийг зодож шийтгэхийн өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Анхаарч хамгаалъя” 100 хоногийн аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд:- Аймгийн төв Хэрлэн сумын болон 13 сумын бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгуулах, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын шторк, мэдээлэл постеруудыг хүргэж, цахим орчин, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цахим хуудас болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээх чиглэл удирдамжийг хүргүүлсэн.

- Мөн аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг зохион байгуулж байна. явуулын үйлчилгээгээр Хэрлэн сумын 11 багийн иргэд, олон нийтэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудаар сургалтыг зохион байгуулж байна.

- 2022 оны дөрөвдүгээр дүгээр сарын 30-ны бямба гарагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудынхөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Хүүхдийг Зодож шийтгэхийг таслан зогсоох Дэлхийн өдөр”-ийн нээлтийн арга хэмжээний шууд дамжуулалтыг цахим хуудас болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээж , иргэд олон нийт ихээр цуглардаг Шүр,Тана, Сувд, Хэрлэн Номин бизнес төв, ус түгээх газруудаар мэдээллийг хүргэж ажиллаж байна гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах