Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох нь чухал ач холбогдолтой

Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллосноор нярайн эндэгдэл 45 хувиар буурдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох нь чухал ач холбогдолтой
Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох нь чухал ач холбогдолтой. Зураг: МҮОНРТ

Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллосноор нярайн эндэгдэл 45 хувиар буурдаг.

Нялхсыг эхийн сүүгээр хооллосноор хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой. Гэтэл манай улсад сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь багассан. Тухайлбал, одоогийн байдлаар хоёр эхийн нэг нь хүүхдээ сүүгээр дагнан хооллож байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан н.Цолмон ярилаа.

Mongolian National Radio · Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох нь чухал ач холбогдолтой

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанд хүүхэд эхийн сүүгээр хооллосноор нярайн эндэгдэл 45 хувиар, суулгалтаас шалтгаалсан эндэгдэл 10 хувь, хатгалгаанаас шалтгаалсан нас баралт 15 хувиар буурдаг гэсэн үр дүн гарчээ.

Хуваалцах