Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг зургийн үзэсгэлэн гарлаа

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллага байгуулагдсаны түүхт 93 жилийн ой тохиож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг зургийн үзэсгэлэн гарлаа
Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг зургийн үзэсгэлэн гарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллага байгуулагдсаны түүхт 93 жилийн ой тохиож байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн байгууллагын түүх, дурсамжийг харуулсан “Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг” зургийн үзэсгэлэнг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнд хүүхдийн байгууллагын түүхийг хураангуйлсан 9 самбар, түүхийн онцлох үйл явдлуудын зургуудыг дэлгэн харуулсан. Мөн анхны пеонирийн бүлгэмийн тугаас авахуулаад үе үеийн дурсамж ном, товхимол, дурсгалын зүйлсүүдийг дэлгэн үзүүллээ. Үзэсгэлэнг Хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхэд багачууд үзэж сонирхсон юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах