Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн аюулгүйн бүсний тохируулагчийг үнэ төлбөргүй тараалаа

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжиж эхэллээ. Тус дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн аюулгүйн бүсний тохируулагчийг үнэ төлбөргүй тараалаа
Хүүхдийн аюулгүйн бүсний тохируулагчийг үнэ төлбөргүй тараалаа. Зураг: МҮОНРТ

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжиж эхэллээ. Тус дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан ба энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой заалт юм.Үүнтэй холбогдуулан Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа ажлын хүрээнд тус албатай хамтран “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ оролцож буй жолооч нарт зөвлөгөө өгч, хүүхдийн аюулгүйн бүсний тохируулагчийг үнэ төлбөргүй тараалаа. Сансарын колонк болон Өргөө-1 кино театрын уулзвар дээр нийт 2,000 ш аюулгүйн бүсний тохируулагч тараажээ.Мөн өнгөрөгч 10-р сарын 30-нд Тээврийн цагдаагийн алба болон Скай хайпермаркет ХХК (Имарт) “Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах” зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн төлөө төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Хуваалцах