Хүүхдийн баяраар сүү, сүүн бүтээгдэхүүнээр бэлэг барина
Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг тавдугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд
Мэдээллийн алба

Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааг Нийслэлйин Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд заралжээ.
Хүүхдийн баяраар Чингисийн талбайд сүү, сүүн бүтээгдэхүүн үнэгүй түгээнэ
Өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах фермүүд 2016 оны тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ГУМ сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ авчирч өгөх юм байна.
Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр ГУМ сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд цугалсан хүүдүүдэд үнэгүй түгээхээр болжээ


















