Хүүхдийн баяраар тусгай пост ажиллана
Удахгүй болох хүүхдийн баяраар Нийслэлийн цагдаагийн газраас тусгай пост гарган ажиллахаар болсон байна. Иргэд хулгайд эд зүйлээ алдах, бага насны хүүхэд төөрөх асуудал хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гардаг тул цагдаа нар төөрсөн хүүхдийг олж, хүлээлгэж өгөх ажлыг хийх аж.
Мэдээллийн алба

Дашрамд дурдахад, Нийслэлийн цагдаагийн газраас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад шалгалт хийжээ. Шалгалтад 700 гаруй аж ахуй нэгж, хотын ойр орчим үйл ажиллагаа явуулдаг 54 амралтын газар, жуулчны бааз хамрагдсан байна. Шалгалтын хүрээнд хууль зөрчсөн 31 аж ахуйн нэгж, есөн иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.