Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийг хамарсан баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний чиглэлээр худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ
Хүүхдийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийг хамарсан баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний чиглэлээр худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхлээд байна.

Хяналт шалгалтын явцад хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошго зөрчилтэй, мэдрэхүйн үзүүлэлтээр хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн ихээр илэрч байна. Иймд Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд тавих дотоод хяналтыг сайжруулах, бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хуваалцах