Хүүхдийн баярын өдөр нийтийн тээврийн зарим чиглэлд нэмэлт автобусаар үйлчилнэ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүүлэхээс гадна Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах
Мэдээллийн алба

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүүлэхээс гадна Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах арга хэмжээ дуусах цаг буюу 21:30 цагаас дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.Үүнд:1. Цэцэг төв-Хайлааст2. Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр3. МУБИС /хойд/-Ханын материал4. Ард кино театр-Орбит5. Ард кино театр-Нисэх6. Сүхбаатарын талбай-Улаанхуаран7. Сүхбаатарын талбай-Шархад

Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчилгээг үзүүлнэ.Эх сурвалж: Нийтийн тээврийн газар


















