Хүүхдийн чих, хамар, хоолойн практикт мэс заслын шинэ эмчилгээг анх удаа нэвтрүүллээ
Завхан аймгийн харьяат 15 настай Э.Х-д анх удаа ТЕТАНАН СТЕНТ байрлуулах мэс заслыг амжилттай хийсэн байна.
Мэдээллийн алба

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Б.Батболдоор удирдуулсан Чих, хамар, хоолойн мэс заслын баг Цээжний мэс заслын багийн ахлагч Ж.Адьяасүрэн, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг, Мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн хамт олонтой хамтарч авто замын ослын улмаас мөгөөрсөн хоолойд соривжилт- нарийсал үүсч амь насанд нь аюул учирсан хүүхдэд мэс засал хийлээ.
Завхан аймгийн харьяат 15 настай Э.Х-д анх удаа ТЕТАНАН СТЕНТ байрлуулах мэс заслыг амжилттай хийсэн байна. Хүүхдийн биеийн байдал сайжирч, тогтворжиж байгаа бөгөөд удахгүй хичээлдээ явна гэж ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.



















