Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш хүүхдийн эрх хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсохоор боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно
Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш хүүхдийн эрх хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсохоор боллоо.

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд, Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон цаг үеийн тулгамдсан бусад асуудлаар Ерөнхий сайд сар бүрийн 1 болон 3 дахь долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд тогтмол мэдээлэл хийхээр заасан.

Энэ дагуу маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод туссан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ерөнхий сайд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ олон нийтийн санааг зовоосон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийн талаар УИХ мэдээлэл сонсохоор боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатарын яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлнэ

Хуваалцах