Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг уриаллаа

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ойн баярыг тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр Дэлхийн болон манай улсын хүүхдийн төлөө байгууллагуудаас бүх хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах тал дээр хамтын хүчээ илүү ихээр дайчлахыг уриалж хэвлэлийн хурал хийлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг уриаллаа
Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ойн баярыг тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр Дэлхийн болон манай улсын хүүхдийн төлөө байгууллагуудаас бүх хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах тал дээр хамтын хүчээ илүү ихээр дайчлахыг уриалж хэвлэлийн хурал хийлээ.

Хүүхдийн эрхийн тухай конвенц бол хүүхдийн эрхийг хангах, хамгаалах дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг тогтоож өгсөн олон улсын түүхэн хэлэлцээр юм. Энэ нь хамгийн олон улс орон нэгдэн орсон, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Монгол Улс тус конвенцид 1990 оны долоодугаар сарын таванд нэгдэн орсон бөгөөд хамгийн анх нэгдсэн улсуудын нэг юм. Харин энэхүү конвенцид нэгдэн орсноос хойш хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр томоохон ахиц дэвшил гаргасан төдийгүй хүүхдийн төлөө үүрэг амлалтаа бүрэн биелүүлж яваа гэдгийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлж байлаа.

Хуваалцах