Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэв

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэж иргэний нийгмийн байгууллагууд үзлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэв
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэж иргэний нийгмийн байгууллагууд үзлээ. Өнөөдөр найман төрийн бус байгууллага нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхэд хүсэлтээ уламжиллаа.

Өнгөрсөн онд 1650 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон, 238 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, зам тээврийн осолд 940 хүүхэд өртөж, 45 хүүхэд нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Ийнхүү хүүхдийн эсрэг гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа нь ялын зөөлөн бодлоготой холбоотой.

Тиймээс хүүхдэд амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хүнд хохирол учруулсан этгээдийг хатуу шийтгэдэг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа тэд хэллээ. “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн н.Хандсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Хуваалцах