Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн.Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 08:30-21:00, хүүхдийн кабинет бямба гарагт 11:00-19:00, томуугийн амбулатори ням гарагт 11:00-19:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах юм.Түүнчлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллуулж байна.

Хуваалцах