Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал Орхон аймагт болно

Маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагаас орон даяар “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” зохион байгуулагдах гэж байгаа. Жагсаалд урлаг, спортын салбарынхан бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээ илэрхийлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал Орхон аймагт болно
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал Орхон аймагт болно. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагаас орон даяар “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” зохион байгуулагдах гэж байгаа. Жагсаалд урлаг, спортын салбарынхан бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээ илэрхийлсээр байна. Орхон аймгийн хувьд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг “Нэг сэтгэл нэг зорилго” төрийн бус байгууллага, цахим ертөнцийн “Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд” группээс Орхон аймгийн ЗДТГ-аас мөн дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.

Үүнтэй холбогдуулан “Нэг сэтгэл нэг зорилго” төрийн бус байгууллага, цахим ертөнцийн “Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд” групп, Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” маргааш 11 цагаас “Амар”-ын талбайд болох бөгөөд хүүхэд багачуудад бөмбөлөг тараах, хүчирхийллийн эсрэг иргэдийн дуу хоолойг нэгтгэх үүднээс гарын үсэг цуглуулахаас гадна хотын төв замаар автомашины цуваа явж өнгөрөх юм. Мөн ирэх сарын 1, 2, 3-ны өдрүүдэд хүүхдийн гуталтай чимээгүй жагсаал болох аж.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг иргэд эв санаагаа нэгтгэсэн энэ өдөр Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Харин жолооч нарын зүгээс энэ өдөр гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг уриалж байгаа юм.

Хуваалцах