Хүүхдийн хөгжил хэвийн байгаа эсэхийг эцэг, эхчүүдээс гадна өрхийн эмч, багш нар ажиглах хэрэгтэй
0-3 насны хүүхдэд хөлд эсвэл хэлд орохгүй, дуудахад ер харахгүй, хүүхэдтэй хамт тоглохгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл эцэг эх, асран хамгаалагчид мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй
Мэдээллийн алба

Хөгжлийн хоцрогдол бэрхшээл нь тухайн насандаа тохирсон үйлдэл хийх хэвийн чадвар алдагдахыг хэлнэ. Энэхүү чадвар нь бие, сэтгэцийг ерөнхийд нь эсвэл тодорхой хэсгийг хамарсан байдаг.
Тэгвэл хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг хэрхэн эрт илрүүлэх вэ. 0-3 насны хүүхдэд хөлд эсвэл хэлд орохгүй, дуудахад ер харахгүй, хүүхэдтэй хамт тоглохгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл эцэг эх, асран хамгаалагчид мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн өрхийн эмч, цэцэрлэг, сургуулийн багш нар хүүхдийн хөгжил хэвийн явагдаж байгаа эсэхийг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй.
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр хүүхдийг хугацаа алдахгүй эрт хөгжүүлэх, хоёрдогч бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хожим гарах зардлыг багасгах, амьдралын чанарт нь нөлөөлөх зэрэг асар их ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлт хүүхдийн хөгжлийн гарц болдог.


















