Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

"Хүүхдийн хөгжил, төлөвшил" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Отгонтэнгэр Их сургуулиас жил бүр “Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2017” эрдэм шинжилгээний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн хөгжил, төлөвшил" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
"Хүүхдийн хөгжил, төлөвшил" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Зураг: МҮОНРТ

Отгонтэнгэр Их сургуулиас жил бүр “Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2017” эрдэм шинжилгээний бага хурал нь зэрэглэлийн хувьд олон улсын шинж чанартай болох бөгөөд ЕБС, СӨБ-ийн багш, удирдлагууд, залуу судлаачдын дунд зохион байгуулагдаж, тэдгээрийн хүүхдийг судлан хөгжүүлэх чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлж, сурталчлан таниулахад голлон анхаарч байна.

Энэхүү хурал ирэх дөрөвдүгээр сарын 21-нд Отгонтэнгэр их сургуулийн хурлийн танхимд 12.00 цагаас болно. Та бүхэнд “Хүүхдийн хөгжил, төлөвшил-2017” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжыг танилцуулая.

Хуваалцах