Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эх, багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт болжээ

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эх, багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эх, багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт болжээ
“Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эх, багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт болжээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эх, багш нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан байна. Уулзалтад АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, аймгийн БСУГ-ын дарга Ч.Отгонбаяр болон Сайншанд сумын 1, 2, 3, 5-р сургуулийн 14 удирдлага, 57 багш, 30 эцэг, эхийн төлөөлөл оролцжээ.

Уулзалтын үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын бодлогын зорилтууд болон хийгдэж байгаа, цаашид хийгдэх ажлуудын талаар, аймгийн БСУГ-ын дарга Ч.Отгонбаяр БСШУСЯ-аас хийж хэрэгжүүлж байгаа бодлого, түвшин тогтоох шалгалтын дүнгийн талаар эцэг эх, багш нарт мэдээлэл өглөө.

Тус уулзалтын үеэр эцэг, эхийн төлөөллүүдээс сурагчдын шүдний өвчлөлийг бууруулах, эмнэлэг байгуулах, сургуулийн эцэг, эхийн зөвлөлийг тогтмол ажиллуулах, үүрэг чиглэлтэй болгох, физик, хими, байгалийн ухааны хичээлийн кабинетийн үйл ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, сурагч хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, БСШУС-ын сайдын “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, сургууль бүр гар утас хэрэглэх журамтай болгох зэрэг саналуудыг тавилаа.

Хуваалцах