“Хүүхдийн мөнгө”-ийг судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд олгоно
Хүний хөгжил сангаас олгогдож буй “Хүүхдийн мөнгө”-ийг “Өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхэд бүрт арилжааны банкинд гаргасан хүсэлтийг үндэслэн олгож байна.
Мэдээллийн алба

Хэрвээ тухайн өрх “Өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдаагүй бол өөрийн хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд судалгаанд хамрагдах тухай өргөдлөө гаргана. /Өргөдөл гаргасан хугацаанаас хүүхдийн мөнгө олгогдох боломж нээгдэнэ/
Өмнөх онуудад “Өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдсан иргэн шинэ төрсөн хүүхдээ өрхийн мэдээллийн санд бүртгүүлж, арилжааны банкинд данс нээлгэснээр хүүхдийн мөнгө нь авах эрх нь үүснэ.
Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар, Монгол банк, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь хүүхдийн мэдээлэл алдаагүй байх шаардлагатай тул зөвхөн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэсд бүртгүүлсэнээр хүүхдийн мөнгө олгогдохгүй болохыг анхаарна уу.