Хүүхдийн мөнгөө бэлнээр авах эсэхээ онлайнаар шалгаарай
2016 оны төсвийн тодотголын дагуу УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр нь олгож үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгох шийдвэр гаргасан.
Мэдээллийн алба

2016 оны төсвийн тодотголын дагуу УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр нь олгож үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгох шийдвэр гаргасан. Тодруулбал, нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байршуулж тодорхой хугацааны дараа нөхөж олгохоор болоод байгаа.
Хүүхдийн мөнгөө бэлнээр нь авах эрх нь үүссэн эсэхийг зарим эцэг эхчүүд өнөөг хүртэл мэдээгүй байгаа. Тиймээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөө бэлнээр нь авах боломжтой эсэхийг онлайнаар шалгах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, эцэг эхчүүд http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php онлайн хаягаар орж хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулснаар хүүхдийн мөнгөө сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхийг шалгах боломжтой.


















