Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн найрал дууны наадам болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн найрал дууны наадам  болно
Хүүхдийн найрал дууны наадам болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг энэ жил нийслэлийн 375 жилийн ойд зориулан зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан уралдааны удирдамжийг баталж, бэлтгэл зохион байгуулалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо. Хүүхдийн найрал дууны уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 8,9,10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдах бол хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болно. Нийслэлийн шалгаруулалтаас шалгарсан шилдэг хамтлагууд 10 дугаар сарын 29-нд буюу Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтонд оролцоно.

Түлхүүр үг:Хүүхдийн найрал дууны наадам болно
Хуваалцах