Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдийн нөхөн сэргээх төв”-ийн талаар санал солилцлоо

“World share” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж “Хүүхдийн нөхөн сэргээх төв”-ийн талаар санал солилцлоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн нөхөн сэргээх төв”-ийн талаар санал солилцлоо
“Хүүхдийн нөхөн сэргээх төв”-ийн талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

“World share” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж “Хүүхдийн нөхөн сэргээх төв”-ийн талаар санал солилцлоо.

Нийслэлийн хэмжээнд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт “Хүүхдийн нөхөн сэргээх төв”-үүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв 250 хүүхдийн хүчин чадалтай боловч хүн хүч, тоног төхөөрөмжийн хангалтгүй шалтгаанаар хоногт 100 гаруй хүүхдэд л үйлчилж байгаа юм.

Монгол Улсыг хөгжүүлэх "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын баримт бичигт “Эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээний зааврыг гаргаж, сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн төвийг байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог хангах” чиглэлд тусгагдсан байдаг.

Хөгжлийн бэрхшээлээс гадна амьдралын буруу хэв маяг, зуршлаас шалтгаалан хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эмчлэх, хоцрогдлыг арилгах, нөхөх хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засал зэрэг эмчилгээг хөгжүүлэх нэн шаардлагатай.

Мөн дээрх хүүхдийн нөхөн сэргээх төвүүдийг ЭМД-аас санхүүжүүлж, стандартад нийцсэн барилга байгууламж, хүний нөөц, тоног төхөөрөмжөөр хангах нь чухал байна. Энэ асуудалд “World share” олон улсын төрийн бус байгууллага хамтран ажиллахаар судалж байгаа юм.

Хуваалцах