Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга

Хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх аргаа төдийлөн сайн мэдэхгүй байгаа эцэг, эхчүүд бидний дунд байж болох юм. Тэгвэл та дараах 10 аргыг хэрэглээд үзээрэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга. Зураг: МҮОНРТ

Хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх аргаа төдийлөн сайн мэдэхгүй байгаа эцэг, эхчүүд бидний дунд байж болох юм. Тэгвэл та дараах 10 аргыг хэрэглээд үзээрэй. Сайн үр дүн гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй шүү. 1. Хөгжмийн хичээлХөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийг хичээллэдэггүй хүүхдүүдтэй харьцуулахад IQ илүүтэй байгаа нь илэрчээ. Ер нь хөгжим хүүхэд төдийгүй бүх насныхны тархины ажиллагаанд тустай.2. Дасгал хөдөлгөөнДасгал хөдөлгөөн байнга хийж биеийн зөв хөгжилтэй байх нь тархийг бас хөгжүүлдэг. Судалгаагаар дасгал хийсний дараа хүмүүс шинэ үгсийг 20% хурдан цээжилж байжээ.
Гурван сар тогтмол дасгал хийсний дараа тархины ой тогтоомжийн хэсэгт цусан хангамж нэмэгдсэнээр суралцах чадвар 30% өссөн нь тогтоогдсон.3. Уншиж өгөх бус түүнтэй хамт уншУншиж сураагүй хүүхдэд зөвхөн ном уншиж өгөх нь үд дүнгүй. Харин зэрэгцэж унших буюу уншиж байгаа үгнүүдэд хүүхдийнхээ анхаарлыг хандуулбал цаашдаа хурдан уншиж сурдаг гэнэ.4. Нойр дутагдал хүүхдийг тэнэг болгодогНэг цагийн дутуу нойр 6 дугаар ангийн хүүхдийг 4 дүгээр ангийн хүүхэд шиг болгодог.
Нэгэн эрдэмтний хэлснээр “нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэжээ. Тиймээс хүүхдийг сайн унтуулж амрааж байх нь маш чухал.5. Хувийн сахилга батгүй бол өндөр IQ-ийн хэрэг байхгүйХичнээн оюуны өндөр хөгжилтэй байлаа ч хувийн сахилга бат, зохион байгуулалтгүй бол амьдралд амжилт олохгүй. Тиймээс хүүхдийнхээ сахилга бат, хувийн зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.6. Суралцах бол идэвхтэй процессАливаа зүйлийг сурахад сонсох хангалтгүй. Харин хийж үзэж суралцвал тархи илүү сайн хүлээж авдаг. Үүнд гуравны хоёрын зарчим чухал.Өөрөөр хэлбэл суралцахдаа 30 хувьд нь уншиж, 70 хувьд нь дасгал хийж шалгаж байх нь зөв.7. Зөв цагт баярлуулахСудалгаагаар кофейн болон чихэр нь тархийг идэвхжүүлдэг нь батлагдсан. Тиймээс хүүхдээ хичээл хийж байхад нь эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвжүүлнэ.8. Аз жаргалтай хүүхэд амжилт авчирнаСэтгэл дүүрэн, аз жаргалтай өссөн хүүхэд том болоод ажил амьдралдаа мөн амжилттай байдаг. Үүний үндэс нь аз жаргалтай гэр бүл, эцэг эх. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бүтээхээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.9. Хүрээллийн асуудалХүүхдийн тань суралцах чадвар хамт сурдаг, хамт дотуур байрны өрөөнд суудаг хүүхдүүдээс бас хамаардаг. Судалгаагаар сурлага муутай хүүхдийг сайн сурлагатай хүүхэдтэй нэг өрөөнд хэсэг амьдруулахад оюуны чадвар нь нэмэгдсэн үр дүн гарчээ.10. Тэдэнд итгэл үзүүлХүүхдээ бусдаас ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар нэмэгддэг. Судалгаагаар эрдэмтэд нэг ангийн хүүхдүүдээс санамсаргүйгээр хэсэг хүүхэд сонгоод тэднийг онцлон бусдаасаа илүү суралцах чадвартай болохыг нь дуулгажээ. Үүнээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй орхисон байна. Харин хичээлийн жил дуусахад нь шалгахад тэдний 30 хувийнх нь IQ 22 оноогоор нэмэгдэж, бусад нь доод тал нь 10 оноогоор ахисан байжээ.

Хуваалцах