Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

"Хүүхдийн шүдний кабинет"-д мэргэжлийн шүдний эмч ажиллуулна

Даланзадгад сумын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн шүдний кабинет"-д мэргэжлийн шүдний эмч ажиллуулна
"Хүүхдийн шүдний кабинет"-д мэргэжлийн шүдний эмч ажиллуулна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл шүд” аяны хүрээнд орон нутгийн төсвийн санхүүжилтээр БОЭТ-ийн харьяа “Хүүхдийн шүдний кабинет”-ыг Даланзадгад сумын нэгдүгээр сургууль дээр байгуулан, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийг шүдний өвчлөлөөс сэргийлэх эм, түрхлэг, үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хүргэж байна.

Шүдний өвчлөлийг бууруулах, шүдийг хамгаалах дорвитой арга хэмжээг авч ажиллах зорилгоор М.Мөнхтуяатай аймгийн дарга нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Цаашид Даланзадгад сумын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

Хуваалцах