Хүүхдийн том оврын автобус явж эхэллээ
Монголын хандив тусламжийн холбоо төрийн бус байгууллага өөрийн санаачилгаар нийслэлийн хүүхдэд үнэгүй үйлчлэх том оврын автобус замын хөдөлгөөнд оруулжээ. Тус автобус энэ долоо хоногийг дуустал Зүүн салаа – Саппоро, Саппоро - Зүүн салаа чиглэлд 06:30-20:00 цаг хүртэл үйлчлэх юм байна.
Мэдээллийн алба

Зөвхөн хүүхэд зорчих эл том оврын автобусны чиглэл ирэх долоо хоногт өөрчлөгдөх бөгөөд хүүхэд ихэвчлэн зорчдог өөр чиглэлд явах аж.
Сонирхуулахад, дээрх төрийн бус байгууллагаас хүүхдэд үйлчилж буй автобусны зардлыг иргэдийн сайн дурын хандиваас гаргаж байгаа аж.