Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт хот 2020 он гэхэд шинэ түвшинд хүрнэ гэж тооцож байна. Дэлхийн жишигт нийцсэн дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ
Хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт хот 2020 он гэхэд шинэ түвшинд хүрнэ гэж тооцож байна. Дэлхийн жишигт нийцсэн дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулна. Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эмнэлэг мөн шинээр баригдаж байна. Клиникийн 2-р эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд оношилгоо эмчилгээний төв баригдаж байна.

Хүрээ амаржих газрыг Яармагийн 4-р төрөхийн барилгад оруулахаар тооцож, уг суурин дээр Хүүхдийн нэгдсэн амбулатори барих төсөл ч явж байгааг онцоллоо. Улс, нийслэлийн гэлтгүй эмнэлгүүдийн гадна тохижилтыг үргэлжлүүлэн хийж, ногоон орчныг бүрдүүлнэ.

Боловсролын салбарт бол хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ. Хотын дарга ажлаа авах үед 60 гаруй хувьтай байсан. Энэ жил 76 хувьд хүрсэн. Улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль нийлээд 80 гаруй обьект баригдана. Ингэснээр Улаанбаатар хотын сургуулиуд 2 ээлжинд ирэх намар бүрэн шилжинэ. Цаашдын зорилт нэг ээлж болгохын төлөө ажиллаж байна.

Хуваалцах